8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж байна

2016-10-31 09:50:00

Мянга, мянган өмнөд Солонгосчууд төрийн тэргүүн Пак Гын Хэ-г  огцрохыг шаардаж байна. Өмнөд Солонгосын мэдээний "Рёнхап" агентлагаас мэдээлж буйгаар 12.000 жагсагчид ерөнхийлөгч болон ажлын албаны удирдлагуудын эсрэг тэмцэн жагсаж байна гэлээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн найз, зөвлөх байсан Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг задраасан гэж үзэж байгаа бөгөөд Пак Гын Хэ-гийн засгийн газрыг бүр мөсөн огцрохыг иргэд шаардаж байна. 


“Иргэд Пак Гын Хэ-гээс гадна төрийн 10 нарийн бичгийн дарга, сайд нарыг огцрохыг шаардаж байна. Тухайлбал улс төрийн бодлого, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, олон нийттэй харилцах, эдийн засаг бодлого төлөвлөлт, боловсрол соёл, шинжлэх ухаан, ажилгүйдэл нийгмийн халамж хариуцсан албадын удирдлагуудыг огцрохыг шаардаж байна” хэмээн ерөнхийлөгчийн албан ёсны вебсайтад мэдээлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment