УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад тавьсан асуулгын хариуг сонсох юм. Яг одоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр " Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг удахгүй хоёр ээлжийнх болгох нөхцөл бүрдэж байгаа" гэж мэдэгдлээ.
Т.Энхэлээ