Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрыг эсэргүүцсэн хэдэн зуун мянган хүн дөрвөн өдрийн өмнө жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Мадуро хууль тогтогчдыг буруутгасан нь ардчилалын зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Мадурог огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай өргөх бичигт 200 мянга орчим хүн гарын үсэг зураад байна. гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэв. Венесуэлийн Үндсэн хуульд "Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа тал хувиасаа давсан тохиолдолд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж болно" гэж заасан байдаг аж. Н.Мадуро 2013 оны дөрөвдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
chuhal.mn