НАТО-гийн гишүүн зургаан орон өөрсдийн хуурай замын, тэнгисийн болон агаарын цэргийн хүчнээ ирэх онд "Хар Тэнгис" рүү илгээхэд бэлэн байна гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын бага хурдын дараа мэдэгдэв. НАТО-гийн нөлөөг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа Канад, ХБНГУ, Голланд, Польш, Турк, АНУ гэсэн зургаан улс мэдэгдсэн.
Ирэх оны эхээр Зүүн Европт байрлуулах олон улсын дөрвөн батальонд НАТО-гийн гишүүн 17 орон нэгдэж, цэргээ илгээх ажээ. Латви, Белги, Хорват, Франц, Люксембург, Нидерланд, Норвегид байрлаж буй Канадын цэргийн хүчинд Албани, Итали, Польш, Словений цэргүүд нэгдэх бол Дани болон Францын зэвсэгт хүчний албан хаагчид Эстонид байгаа Их Британийн цэргүүдтэй нэгдэх юм. Харин Румын, Их Британийн цэргүүдтэй нэгдэх юм. Харин Румын, Их Британийн цэргүүд Польшид байрлаж буй АНУ-ын цэргүүдтэй нэгдэх аж.