8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

2016-10-28 10:20:04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан "Мөнх тэнгэрийн бичиг-2016" уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээдэг уламжлалтай. Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын сарын 28-ны өдрөөс ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн байршуулсан. Мөн Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт энэ сарын 30-наас эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment