"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг өнөөдөр, маргааш хоёрын нэгэнд нь томилно гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Тэгвэл эрх баригч МАН-ынхан "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилохоор зэхэж байгаа гэнэ. Т.Бадамжунайн хувьд олон нийтийн дунд муу нэртэй нэгэн гэгддэг. Тэрбээр МАН-ын дарга М.Энхболдын фракцын хүн бөгөөд охин Б.Гаваа нь өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажиллаж буй. МАН-ын томилгоонд маш чухал нөлөөтэй оролцдог гэдэг. Нэгэн цагт намын нөхөр нь явсан Ж.Сүхбаатар түүнийг бага хурал дээрээ авлигачаар нь дуудаж байсан удаатай.
Ямартай ч энэ удаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох шийдвэрт хүрсэн бололтой.
Т.Энхэлээ