Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр тооцон Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан. Харин түүний хорих хугацааг сунгаж, дахин хоёр сар хорихоор болжээ.Н.Мөнхбат болон тус банкны зарим ажилчдыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. АТГ-аас түүнд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, зарим албан хаагчдынх нь хамт сэжигтнээр татаж, шалгаж байгаа.
Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг хорих хугацааг сунгажээ
2016-10-27 11:49:50