8o
Улаанбаатар хот
mobile menu

ААН-ийн орлогын албан татварыг хөнгөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна

2016-10-27 11:46:54

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Энэхүү хуулийн төсөл нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой, дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хамаарах аж. Тодруулбал, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан.  Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ий өдрийг хүртэл үргэлжлэх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment