8o
Улаанбаатар хот
mobile menu

“National Geographic” сэтгүүлийн нүүр зургийн супер од баривчлагдлаа 

2016-10-27 10:53:00

“National geographic” сэтгүүлийн нүүр зурганд гарсан 12 настай, ногоон нүдтэй охин хуурамч бичиг баримтаар хил давах гэсэн тул баривчлагджээ. Түүнийг Шарбат Гула гэдэг бөгөөд хуурамч бичиг баримт ашигласан тул 14 жил хорих ял авч магадгүй болоод байна.

Пакистан улс сүүлийн жилүүдэд хуурамч бичиг баримттай цагаач иргэдтэй ихээр тэмцэж байна. Хатагтай Гула Пакистан улсын хилийг анх давахдаа Шарбат Биби хэмээх хуурамч нэр ашиглаж, амьдарч байсныг илрүүллээ. 

Хатагтай Гула тус зургийг 1984 онд Пакистан улсын баруун хойд зүгт орших цагаач иргэдийн хуаранд авхуулж байжээ. Энэ явдлаас хойш 2002 онд зурагчин Стеви Мккарри охины сургийг гарган уулзахад Афган хотын тосгонд нөхөр, гурван охины хамтаар амьдардаг байжээ

Зурагчин Стеви Мккарри Гулаг баривчлагдсан явдлыг сонссон даруйдаа өөрийн инстаграм хуудаснаа түүний зургийг нийтэлж, "Бүх чадах бүхнээ хийж, найзыгаа аврах болно. Түүний гэр бүл болон өөрт нь туслаж, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх болно" гэдгээ амаллаа. 
Мөн НҮБ-аас гаргасан судалгаагаар 1,47 сая Пакистанчууд Афганистанд хуулийн дагуу амьдрах зөвшөөрөлтэй хэдий ч 2 сая гаруй иргэд бүртгэлгүй амьдарч байна гэв

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment