Өнөөорийн онцлох булангаараа "www.wsj.com" вебсайтаас авсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тус нийтлэл Монголын жирийн иргэд хэрхэн амьдарч байгаа талаар өөрийн сэтгэгдлийг оруулж, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан, өгөөжтэй нийтлэл болжээ. Ингээд уншигч та бүхэндээ гадны хэвлэлд хэрхэн онцолсон талаар хүргэе.
Зургаан жилийн өмнө нүүдэлчин амьдралаа орхиж, баян болох хүсэлдээ автан Г.Анхбаяр нүүн иржээ. Их говьд тааваараа мал сүргээ хариулан эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг байв. Тэрээр Монголын эдийн засаг хурдацтай өсөн нэмэгдэж буйг далимдуулан амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр их хотыг зорилоо. Гэвч 29 настай Г.Анхбаяр өөрийн мал, ахуйгаа зарж, арижааны банкнаас зээл хүсэн урд хөршөөс жийнс худалдан авч тус бүрийг 10 ам доллараар борлуулж байна. Тэгсэн ч монголын эдийн засаг муудаж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурчээ.Тэрээр "Би өөрийн эзэмшлийн морь, ямаа, хонь, үхрийг юу ч үлдээлгүй бүгдийг зарсан. Гэхдээ хот суурин газар миний төсөөлж байсан шиг биш байна. Саад бэрхшээл бүр мундахгүй ундарсаар байна” гэлээ.
Олон улсын хэвлэл мэдээллийн сайтууд монгол улсыг “minegolia” хэмээн тодорхойлж байна.Тухайлбал дэлхий нийт Оюу толгой уурхай зэсийн асар их баялагтай талаар шуугиж байна. Монгол улс 2011 онд эдийн засгийн үнэмлэхүй өсөлтөнд хүрч, 17 хувиар нэмэгдсэн ч 2012 онд энэ тоо уруудаж эхэлсэн.
Монголын эдийн засгийн хямралыг уул уурхайн буруутай бодлогоос болсон гэж үздэг. Дэлхийн банкны судалгаагаар энэ онд монгол улсын эдийн засгийн өсөлт 0,7 хувиар өссөн талаар судалгааг гаргажээ. Гэвч МУ засгийн газар 2016 онд эдийн засгийн өсөлтийг 7,7 хувьд өсгөн хэмээн төлөвлөж байсан ч биелүүлж чадсангүй.
Монголчууд хямралын өөдөөс сөрж байна
МУ засгийн газар Улаанбаатар хотоос холгүй орших Их эзэн Чингис хааны 131 тохой өндөр хөшөөг их хэмжээний мөнгөөр барьсан. Гэхдээ энэ нь зөвхөн билэгдлийн шинж чанартай 800 жилийн өмнөх их ялалтаа дурсан санасан гэлтэй.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод дэд бүтэц хангалттай хөгжөөгүй. Өвлийн сэрүүн цагт хүүхдүүд өвчилж, тэднийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэн эмчлүүлж байгаа нь харамсалтай.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй С.Пүрэвсүрэн өөрийн хүүгийн хамтаар эмнэлгийн шалан дээр хэвтэж, ор сулархыг хүлээж байна. Түүний хүү зургаан сартай бөгөөд хатгаа гэсэн оношоор хэвтжээ.
Тэрээр өөрийн хэвтэж буй өрөөг дүрслэхдээ "18 эх, 18 хүүхдүүд нэг өрөөнд хэвтэж байна. Агааржуулалтын систем байхгүй болохоор хүүгээ корридорт гарган салхилуулж, энд цагийг өнгөрөөж байна” гэв. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд ор нэмэх эсвэл шинээр эмнэлэг төлөвлөж, барих шаардлагатай байна гэжээ.
С.Пүрэвсүрэн гэр хороололд амьдардаг бөгөөд нийт 800,000 өрх аж төрж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 2015 онд 6,3 хувь байсан бол энэ онд 8,3 хувь болж өсчээ.
Монгол улсад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бүрэн хөгжөөгүй бөгөөд дотоодын нийт бараа бүтээгдэхүүний нийлүүлэтийн 90 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна. 2008 оны УИХ-ын сонгуулиар улс төрчид эдийн засгийн байдлыг сайжруулж, хамгийн баян улс болгохоо ард иргэдэд амласан. Гэвч тэдний ярьсан шиг болоогүй.
УИХ-ын гишүүн асан С. Оюун “Бид өөрийн улсын төсвөөр зээлээ буцаан төлсөөр байгаа гэв.
Монгол улс Рио Тинто болон Оюу Толгойн ашигаас ихээхэн хэмжээний хувийг хүртэх хүсэлтэй байгаа бөгөөд эдгээр уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Гэвч Рио Тинто далд уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд 4,4 тэрбум ам долларыг хувьцаа эзэмшигчидээсээ зээлж,Монголчууд далд уурхайн ашиг шимийг 2021 онд хүртэх нь байна.
Эх сурвалж: http://www.wsj.com/ Сэтгүүлч: Рианнрн Хоёле