8o
Улаанбаатар хот
mobile menu

Эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэгчид 1 хувийн татвар татвар төлнө

2016-10-26 16:31:58

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, алслагдсан аймаг, сумдын иргэдийн цөөнгүй хэсэг монгол гэрийн мод боловсруулах хөдөлмөр эрхлэлж байгаа. Иймээс татварын хөнгөлтөд хамрагдах салбарын ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах санал гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Баделхан 1.5 тэрбум төгрөг гэсэн босгыг бууруулж 500 сая төгрөг болгох санал хэлж байв.

Ингээд УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрт санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлахад “19.17.-д Албан татвар төлөгчид энэ хуулийн 19.1, 19.14-т заасан хөнгөлөлтийг давхардуулан эдлүүлэхгүй ба албан татвар төлөгч аль нэгийг сонгон эдэлнэ” гэж өөрчлөх. Үүний дараа УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрт санал хураалт явуулахад саналуудын дийлэнх нь гишүүдийн дэмжлэгийг аваагүй болно. Тухайлахад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Д.Ганболд, Ц.Цогзолмаа, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нараас гаргасан татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарын ангилалд “бөөний болон жижиглэнгийн худалдаа” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүй, харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс гаргасан “эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсны дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард
Харин хэдэн их наядаар нь орлого олж байдаг баячуудын татварыг 40 хувь болгох хэрэгтэй,
2016/10/27 202.72.246.98
Ард
Яг дөрвөн жилээр хийсэн бна шүү,Улсын төсөв мөнгө хамаагүй,өөрснөө дараагийн дөрвөн жилд жижиг үйлдвэрлэгчдийг татах гэсэн башир арга.
2016/10/27 202.72.246.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment