8o
Улаанбаатар хот
mobile menu

"Чой Сун Сил миний сайн найз, зөвлөх байсан"

2016-10-26 12:44:00

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ мягмар гарагт авилгын хэрэгт сэжиглэгдэж буй талаар олон нийтэд өөрийн дуу хоолойг өргөсөн байна. Тэрээр “Цэнхэр ордонд” 2 минутын турш ард түмнээсээ уучлал гуйж байгаа илэрхийлж “Хэргийг яаж ч шийдсэн бай өөрийн орны ард түмнээсээ уучлал гуйж, улс орныхоо нэрийг сэвтүүлсэндээ харамсалтай байна” хэмээжээ.

Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ авилгын хэрэгт холбогдоод буй Чой Сун Сил гэгчид төрийн нууцад хамааралтай баримт бичгийг дэлгэж, түүнээс зөвөлгөө авсныхаа төлөө 75 тэрбум ам доллар шилжүүлсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байна. 

Авилагын хэрэгт сэжиглэгдээд буй Чой Сун Сил нь солонгосын засгийн газарт өндөр албан тушаал хашдаггүй бөгөөд ерөнхийлөгчийн сайн найз, сонгуульт ажлынхан зөвлөгч байжээ. Түүний санхүүжүүлдэг 2 ашгийн бус байгууллага Хьюндей, Самсунг компанитай эн зэрэгцэхүйц 75 тэрбум ам долларын ашиг олсон нь тус улсын прокурорын байгууллагыйн анхаарлыг татаж,түүнтэй холбоотой мэдээлллийг судлахад Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй холбоотой 200 гаруй файл илэрчээ. 

БНСУ-ын ерөхнийлөгч Пак Гын Хэ уулзалтын үеэр сэтгүүлчпдийн сонирхсон асуултанд хариулаагүй аж. Мөн тус асуудалтай холбоотойгоор ерөнхийлөгчийн бүрэн эрххийн тухай заалтыг дахин авч үзэхээр болсон ч сөрөг хүчнийхэн үүнийг тийм ч оновтой үйлдэл биш шалтаг тоочсон гэж болно. Тиймээс энэ үйл явдлаар өмнөх хэргийг мартуулах гэсэн оролдолго байж магадгүй хэмээн үзэж байна. 


 Эх сурвалж:Чойсан Илбо, The Korea Times 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment