8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж байна

2016-10-26 09:40:00

АНУ-ын эрчим хүчний яамнаас тус улсад газрын тосны нөөц багассан талаар мэдээ цацагдсаны дараа дэлхийн газрын тосны зах зээлийн үнэ өсөж байна. 

Тухайлбал "Brent" маркийн арванхоёрдугаар сарын фьючерс буюу түүхий газрын тос гэрээний хольцын үнэ 2,23 хувиар өсөж, нэг баррель нь 52,84 ам долларт хүрсэн байна. Мөн "WTI" маркийн газрын тосны фьючерсийн үнэ 2,72 хувиар өсөж, нэг баррель нь 51,66 ам доллар болжээ. АНУ-ын газрын тосны долоо хоногийн арилжааны нөөц багасаж 5,2 сая баррель буюу 1,1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. АНУ-д стратегийн нөөцийг 468,7 сая баррель гэж үзсэн бол арилжааны нөөцийг 476,705 баррель болж өснө хэмэнэн таамаглаж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment