Chuhal.mn вебсайт өдөр бүр уншигч та бүхэндээ зориулан гадны хэвлэлд манай улсыг эдийн засаг, улс төр нийгмийн амьдралыг хэрхэн онцолж байгаа талаар орчуулан хүргэдэг. Энэ удаад ОХУ-ын "Спутник" веб сайтад гаргасан ОХУ, БНХАУ-ын хооронд хийж буй шинэ хэлэлцээрийн талаар хүргэж байна. Тус хэлэцээрийн дагуу Монгол улс хоёр хөрш орныхоо дамжин өнгөрөх цэг болох юм. Транзит тээврийг нэмэгдүүлсэнээр ОХУ болон Хятад хоёр хооронд эдийн засгийн тохиромжтой харилцаа үүсэж, нэмэгдэх аж.
Есдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын авто тээврийн яамын сайд Алексей Двойных Монгол улсыг дайрсан транзит тээврийг БНХАУ, ОХУ хамтран хийхээр төлөвлөж, тээвэртэй холбоотой ажлын багийг 2016 оны сүүлээр дуусгахыг үүрэг болгожээ. Өмнөд Хятад, Баруун Оросыг холбосон тус зам нь 1000 гаруй км газар үргэлжлэх бөгөөд тус хоёр орны хоорондох эдийн засгийн өсөлтийг түргэсгэх томоохон хөшүүрэг хэмээн үзэж байна.
Авто тээврийн яамны сайд Алексей Двойных Известия сонинд өгсөн ярилцлагын дагуу “Энэхүү ажлыг арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөөд байна. Тус карго, транзит тээврийн ажлыг эхлүүлсэнээр ОХУ болон Хятад хоёрын хооронд урьдач нөхцөл байдлаас даруй 17-20 хувь хэмнэж, хурдан тээвэрлэнэ. Ингэснээр ОХУ, Хятад хоёрын хоорондох олон улсын худалдааны дүн 10 хувиар өсөж, дэвшил гарна хэмээн таамаглаж байна.
“Өмнө ОХУ, Хятад улсын хооронд карго тээвэрлэлт хийхэд тухайн улс бүрийн хилийн боомт дээр удааширах хандлага ажиглагддаг байсан.Харин тээврийн шинэ ажлыг эхлүүлсэнээр ямар ч саадгүй хурдацтай карго, тээвэр хийж Бээжин хотод хүрэх юм.” хэмээн Алексей Двойных онцоллоо.
ОХУ-ын Сибирийн хот, Улаан-Үд орчмын нутаг дэвсгэрээр Монголын хилийг даваж, Бээжин хот руу шууд тээвэрлэлт хийх юм. 2015 оны эхний найман сарын байдлаар ОХУ 1,9 сая тонн хөдөө аж, ахуй, хоол хүнсний бараа, бүтээгдэхүүнийг Бээжин хот руу экспортолсон аж.
Энэ сарын ихээр ОХУ-ын зам тээврийн сайд Максим Соколов Хятад, ОХУ-ыг холбосон “Амур” гүүрний төсөл 2018 он гэхэд дуусна хэмээн мэдэгджээ.