Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар цаашлаад тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанд оролцож байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хууль зүйн Байнгын хорооны хуралд суухаар ирлээ
2016-10-25 17:15:00