Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны Б танхимд эхлэх гэж байна. Уг хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар цаашлаад тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх юм. Тэгвэл тус хуралд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан Б.Болор нар оролцоно гэсэн мэдээлэл байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан буруутангаар Ч.Сайханбилэг болон Б.Болор сайд нар тодроод байгаа. Тиймээс өмнөх Засгийн газрын үед энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүсийг байнгын хорооны хуралдаанд байлцуулж мэдээлэл авах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр дээрх хүмүүсийг уг хуралд оролцуулж байгаа аж.
Т.Энхэлээ