8o
Улаанбаатар хот
mobile menu

Алан хядагчдаас эх орноо чөлөөллөө

2016-10-25 09:41:00

Ирак дахь "Лалын улс" бүлэглэлийн хяналтанд байгаа Мосул хотыг чөлөөлөх үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Тус ажиллагааны хүрээнд Иракийн Мосул, Эль-Кияр хотуудын хооронд орших 74 сууринг Иракийн арми, Курдын дайчид хамтран алан хядагчдаас чөлөөлжээ. Мөн 772 алан хядагчыг устгасан байна. 

Өнгөрсөн баасан гарагт болсон хүхрийн үйлдвэрийн дэлбэрэлтийн улмаас 1000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэг сая орчим жирийн иргэд алан хядагчдыг золиос болж буй талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд онцолж байна. НҮБ-аас мэдээлж буйгаар цаашид 700,000 хүнд зориулсан хоргодох байр нэн шаардлагтай байгааг илэрхийллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment