

Цагдаагийн бие бүрэлдэхүүн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Учир нь сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр болсон. Харин өнөөдөр техникийн тооллого хийж буй юм. Маргааш буюу аравдугаар сарын 25-наас эхлэн Цагдаа нар хэвийн ажиллаж эхлэх аж.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

