Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуульд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшсэн. Тэгвэл Э.Эрдэнэ БЗД-ийн 27 дугаар хороонд ялалт байгуулжээ. Өчигдөр тус хорооны сонгуулийн дүн эцсийн байдлаар гарсан бөгөөд энэ талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос дөнгөж сая мэдээллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүгээ сонгуульд нэр дэвшсэн талаар "Энэ бол хүүгийн минь өөрийнх нь шийдвэр. Миний хүү улс орноо бодоогүй бол уг сонгуульд нэр дэвшихгүй байсан" гэж хэлсэн билээ.
Т.Энхэлээ