Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд АН Баянгол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Харин хөдөө орон нутагт сонгуулийн дүн хэрхэн гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус, тус авчээ.