Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдөр 16 тойрог 23 хэсгийн хороон дээр нэмэлт санал хураалт болж байна. Тус аймгийн Сонгуулийн хороотой холбогдож ирцийн мэдээг тодруулбал, 12.00 цагийн байдлаар 19993 сонгогч саналаа өгчээ. Энэ нь 45.5 хувьд хүрсэн үзүүлэлт юм. Одоогоор сонгуультай холбоотойгоор зөрчил маргаан гараагүй байна гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.
Сонгуультай холбоотой санал гомдол гараагүй байна
2016-10-23 13:45:50