8o
Улаанбаатар хот
mobile menu

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгээр чоно сонгогджээ

2016-10-23 12:15:00
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдгээр чоно сонгогджээ. Чоныг “Забивака” гэж нэрлэх аж. Футболк өмссөн чоно, бээлий өмссөн муур болон сансрын нисгэгчийн хувцас өмссөн бар гурваас нэгийг нь ДАШТ-ий бэлгэ тэмдгээр сонгохын тулд ФИФА-гийн албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээнүүдээр есдүгээр сарын 23-наас явуулж эхэлсэн олон нийтийн санал асуулгыг  Москвагийн цагаар пүрэв гарагийн оройн 8:18 цагт хаажээ. Баасан гарагт мөн хүмүүс Нэгдүгээр суваг телевизийн албан ёсны цахим хуудсаар саналаа өгсөн байна.

Томскийн улсын их сургуулийн График дизайны коллежийн оюутан Екатерина Бочарова ДАШТ-ий бэлгэ тэмдгээр сонгогдсон чононы загварыг гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment