8o
Улаанбаатар хот
mobile menu

Сирид террорист халдлагад 60-аад хүн амь үрэгджээ

2015-12-13 12:17:00

Сирийн зүүн хойд хэсэг дэх курдуудын Таль Тамр тосгонд гурван машин дэлбэрчээ. Тус халдлагаас үүдэн 60-аад хүн амь үрэгдэж, 45 хүн шархадсан байна. Суннит хэт даврагчдын "Исламын улс" бүлэглэл халдагын хариуцлагыг хүлээгээд байгаа юм. Сирийн төрийн мэдлийн мэдээллийн агентлагаас уламжилснаар, Таль Тамр тосгоны гурван өөр хэсэгт шатахуун тээвэрлэгч хоёр машин, мөн тэсрэх бөмбөг ачсан нэг ачааны машин дэлбэрчээ. Эдгээр дэлбэрэлт тосгоны хөл хөдөлгөөн ихтэй цэгүүд болох худалдааны газар, эмнэлэг, орон сууцны хорооллын ойролцоо болсон байна.

Ачааны машинуудад Исламын улс бүлэглэлийн гурван гишүүн явсан, тэд амиа золиослож, курдын зэвсэгт хүчний гол байршлуудад дэлбэрэлт үйлдсэн гэж Исламын улс бүлэглэлийн цахим сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд тайлбарласан байна. Сирийн Таль Тамр хот дах курдын зэвсэгт хүчнийхэн АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцож байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл