АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 8-ны өдөр болно. Тус улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлал бүхий хоёр хүн буюу Хиллари Клинтон, Дональд Трамп нар өнгөрсөн хугацаанд гурван ч удаа халз мэтгэлцээн хийлээ. Хамгийн сүүлийн мэтгэлцээн өнгөрсөн пүрэв гарагт Улаанбаатарын цагаар 9:00-10:30 цагийн хооронд явагдсан. Сүүлчийн халз мэтгэлцээний үеэр хөндөгдсөн гол сэдвүүд Ирак, Сирийн дайн болон Исламын улс бүлэглэл, ОХУ, кибер халдлага, үр хөндөлт, цагаачлал, "Wikileaks”, эдийн засаг, татвар, ажилгүйдэл, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар байсан. Тэд сүүлчийн мэтгэлцээнээ хийж дуусаад ойр, дотны хүмүүсийн хамт зоог барьсан байна. Зоогийн ширээний ард болсон үйл явдлыг Ройтерс агентлаг дурандаа буулгажээ.