8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт ирэх сарын 3-аас эхэлнэ

2016-10-21 14:47:00

Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргажээ.

 

Хичээлийн жилийн бүтцээр дараах асуудлыг зохицуулаад байна:

 

  • Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 хоног амарч байх зохицуулалт хийв. Эл зохицуулалтыг хийснээр Монголын уламжлалт цагаан сарын баяр хэзээ болохоос хамааран хичээлийн жилийн бүтцэд жил бүр өөрчлөлт оруулах шаардлагагүй болсон.

 

  • Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын 3 дугаар улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг  холбогдох аймгийн Засаг даргад олгож байна.

 

  • Ерөнхий боловсролын сургуульд 3 ба түүнээс дээш хүүхэд нь бага, дунд, ахлах ангид зэрэг суралцдаг хөдөөгийн малчин эцэг эх хүүхдээ улирлын амралтаар авах, хүргэхэд олон удаа ирж, очдог хүндрэлийг арилгасан.

 

Мөн сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс тус тус амарч эхлэхээр боллоо. Учир нь бага ангийн сурагчид олон хоног амарснаар өмнө нь үзэж,  судалсан зүйлээ мартсаныг сэргээх, амралтын горимоос хичээл сургалтын горимд дасан зохицоход цаг хугацаа зарцуулах шаардлага тулгарч, улмаар сургалтын чанарт нөлөөлж байсан тул бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг зохистой болгосон.  Харин Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд  3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал амрана. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амарч байх зохицуулалтыг хийв.  Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

 

Энэ улирлын сурагчдын амрах хуваарь 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yamar haashaa tolgoi erguulsen yum be, hedhen honogiin umnu l uur huvaari yavaad bsan bizdee.
2016/10/21 103.229.121.136