8o
Улаанбаатар хот
mobile menu

26 удаа хутгалуулсан залуугийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар боллоо

2016-10-21 14:43:26

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19 настай залууг 26 удаа хутгалж, амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлэлсэн. Энэ хэрэгт сэжигтэнээр шалгагдаж байгаа 33 настай Б гэгчийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт” хэмээн хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэвээр үлдээсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалтай, Д.Буяннэмэхэд холбогдох 201526022112 дугаартай, 3 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцээд, Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт биш” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
muka
Arai l iheer argagvi hamgaalalt hsn bj bloh uu
2016/10/22 112.72.11.116
Hi
26 uda xutgalj amia xamgaalnaa gej bx u ugaasaa
2016/10/21 178.115.128.182