АТГ-аас Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны ХОМ-ийг гаргаад байна. Үүнээс хамгийн их байртай өндөр албан тушаалтнуудыг танилцуулж байна. Үүнд:
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Д.Ганбат-6
-Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан-5
-УИХ-ын гишүүн Л.Энхболд-5
-Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат-4
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав-4
-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал-4
-Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж-4
-НИТХ-ын дарга Ц.Сандуй-4
-Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж-4
-Дорноговь аймгийн НИТХ-ын дарга С.Түмэнбаяр-4
-МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү-4
-БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр-4
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва-4
-Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн-4
-Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь-4
-Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба-4 тус тус орон сууцтай гэж ХОМ-д мэдүүлсэн байна.