УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжээд үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол улсын нийт өр есдүгээр сарын байдлаар 23.4 тэрбум доллартай тэнцэж байна. Ирэх оноос зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Энэ тухайд тодруулбал, 2017 онд 6.6 их наяд, 2018 онд 8.4 их наяд, 2019 онд 6.6 их наядыг төлөх тооцоо гарч байна” гэлээ.
Улсын нийт өр 23.4 тэрбум доллартай тэнцэж байна гэв
2016-10-21 14:21:43