8o
Улаанбаатар хот
mobile menu

Япончууд газар доорхи дугуйн зогсоолтой боллоо

2016-10-21 13:15:47

Японы зам тээврийн яамаас мэдээлж буйгаар Токио хотод дугуйн замын түгжрэл үүсээд байгаа талаар дурдсан байна. Энэ нь Токио хотын гудамжаар их хэмжээний дугуйг ил зогсоосоноос үүдэн явган хүн болон автомашин явахад тохиромжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор газар доорхи дугуйн зогсоолыг байгуулжээ. 

Япон улсын хэмжээнд нийт айл өрхийн 78 хувь нь өөрийн эзэмшлийн унадаг дугутай аж. Японы зам тээврийн албаны хүмүүсийн хэлж буйгаар “Унадаг дугуй ихэссэнтэй холбоотой хотын дэд бүтэц, өнгө төрхөнд сөргөөр нөлөөлж байна” гэв.  Мөн метроны буудал дээр их хэмжээний унадаг дугуй олон цагаар эзнээ хүлээн зогсдог. Тиймээс “Эко унадаг дугуйн цахилгаан шат”-ыг санаачилж,Токио хотын зай талбайг хэмнэж байна”гэв. 

Тус цахилгаан шатыг зохион бүтээсэн Гикен компанийн барилга байгуулалтын дизайн, төлөвлөлтийн хэлтсийн менежер Цүненобу Нозаки“Токио хотын гудамжинд хууль бусаар маш олон дугуйг зогсоож, үлдээдэг зогсоол бий. Тиймээс хууль бус үйлдэлтэй тэмцэх чухал хэрэгсэл юм” гэлээ.

“Эко унадаг дугуйн цахилгаан шат” нь хэрэглэгчдийн дугуйг 8 секундын хугацаанд гаргаж, зогсоох чадвартай аж. Унадаг дугуйн эдэлгээг уртасгаж, хулгайч, дээрэмчидээс хамгаалах чухал арга юм. “Эко унадаг дугуйн цахилгаан шат”-ыг ашигласанаар сард 25 доллар төлөх аж. Харин автомашины зогсоол сардаа 700 долларын ханштай байдаг байна. 

Япон улс даяар 50 гаруй унадаг дугуйн цахилгаан шатыг байгуулжээ. Мөн газар хөдлөлт болсон тохиолдолд өөрийн дугуйг хотын аль ч хэсгээс цахилгаан шат ашиглан зогсоолоос гарган авах боломжтой юм. 

Сhuhal.mn


 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/21 139.5.218.232
  • Recent
  • Most Read
  • Most Comment