УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Хэмнэлтийг зөв салбарт нь явуулмаар байна. Ядаж дэд сайдаасаа эхлээд төсвийн хэмнэлтийг хийж болох байсан” гэлээ.Түүний асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа “Дэд сайд дүү маань надад маш их хэрэг болж байгаа. Дэд сайд байх нь ажилд их нэмэртэй” гэв.