8o
Улаанбаатар хот
mobile menu

“Чингис хаан” одонгийн шинэ эзэн Г.Ариунбаатарын амжилттай танилц

2016-10-21 12:27:00

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”  энэ сарын 31-ны өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис Хаан” одонгоор нэг хүнийг шагнадаг уламжлал тогтсон. Энэ жилийн  Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис Хаан” одонг хүртэх эрхмийн нэрийг дөнгөж сая зарласан бөгөөд Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар байв. Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одонг энэ сарын 31-ны өдөр гардуулах юм байна. 

“Чингис хаан” одонгийн шинэ эзэн Г.Ариунбаатарын хувьд  Урлагийн олимп гэгддэг М.Глинк болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд супер амжилт гаргаж тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд мандуулж яваа юм.  Хорин наймхан настай ч ховор амжилтын эзэн болсон дуучин залуугийн амжилтыг chuhal.mn сайт хүргэж байна. Тэрбээр цагдаагийн “Сүлд” чуулга, ОХУ-ын Санкт-Петербург хотын Марийнский театр болон Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан “МУГЖ, дуучин Г.Ариунбаатар хүн төрөлхтөний оюуны шилдэг өв сонгодог урлагт цахиур хагалж бахархам амжилт гарган Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа өнөө цагийн шилдэг уран бүтээлч юм. Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан ухаантай аав, ээжийн авъяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ түүчээ дуучин Г.Ариунбаатар бол монголчуудын бахархлыг бадраад золбоо хийморийг өргөн улам илүү амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Г.Ариунбаатар нь 

  1. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэргүүн байр буюу гранпри
  2. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дүгээр наадмын тэргүүн байр, шилдэг баритон дуучин
  3. Олон улсын дуурийн дуулаачдын гуравдугаар уралдааны нэгдүгээр байр эзэлсэн амжилттай билээ. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл