УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ сарын 23-27-нд олон улсын парламентийн холбооны чуулган Женевт болно. Энэ хуралд тусгаар тогтносон улсууд оролцохоор дараалал үүсгэсэн байдаг. Энэ хуралд урилга зарлагагүйгээр очих ёстой. Монголчууд энэ хурлыг тасалж байгаагүй. Энэ жил тасаллаа. Бүрэн эрхт улсын хувьд оролцдог байгууллагуудаас хөндийрүүлж байна. Олон улсын парламентийн холбооны чуулган бол хамгийн ач холбогдол өндөртэй хурал. Гадаад харилцааны яам, сайд нь хаана байна вэ? Дараагийн нь шатны хурал нь НҮБ. НҮБ-ээс гарах л үлдэж байх шиг байна. Ингэж болж байгаа юм уу. Гадагшаа айлчлалаар 7-8 гишүүн явдаг. Гэтэл энэ чухал хуралд ганц ч гишүүн явсангүй.
УИХ-ын дарга М.Энхболд: Л.Болд гишүүний яриад байгаа асуудлаар Гадаад харилцааны яам, УИХ-ын Тамгын газрын газар асуудлыг тодруулаад өгөөрэй. Л.Болд гишүүнд анхааруулаад хэлэхэд жиших асуудлаа бодож ярь. МУ-ын парламентийн танхимаас НҮБ-ээс орох, гарах тухай яригдлаа гээд л гадагшаа гарна шүү. Та гадаад харилцааны сайд байсан хүн учраас юуг жишээнд авч болох вэ? гэдгийг мэдэж байх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Л.Болд оо, НҮБ-ээс гарах асуудал гэж чи юу яриад байгаа юм бэ. Үгээ олж хэл. Женевийн хуралд оролцоно. Одоо болно. Чи галзуу юм уу? хэмээн хэллээ.
Ц.Нямдорж: Л.Болд оо, Чи галзуу юм уу
2016-10-21 12:21:44