Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан өнөөдөр Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсахаар болжээ. Сонгуулийн Ерөнхий хороо орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл өгөх үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Саналаа өгөөгүй сонгогчийн нэрсийн жагсаалтыг улс төрийн нам эвслүүд хүсэлтээ гаргаад авч болно” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэлийн дагуу улс төрийн намууд саналаа өгөөгүй сонгогчдын нэрсийн жагсаалтыг авах хүсэлтийг сонгуулийн хороод гаргасан боловч цагдаагаар хамгаалалт гарган, өгөхгүй байгаа аж. Үүнийг эсэргүүцэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан жагсаал зохион байгуулах юм байна.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намынхан жагсана
2016-10-21 10:43:00