
Өчигдөр орон нутагт автын ноцтой хоёр осол гарчээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд “Sinotruk ZZ3257” маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон гэр, цайны газар мөргөж гэрт унтаж байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироож хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд шороон замд улсын дугааргүй Mустанг-200 маркийн Э жолоочтой мотоциклиос зорчигч 26 настай эрэгтэй С нь үсэрч амь нас нь хохирсон хэргийг шалгаж байна.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

