Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний финалын өдөр гэж хэлж болно. Мэтгэлцээн Улаанбаатарын цагаар 9 цагт эхэлсэн. Мэтгэлцээнээр Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар өөрсдийн цаашид барих төрийн бодлогын талаар ярьж, хэлэлцэж байна. Хиллари Клинтон мэтгэлцээний явцад Доналд Трамп АНУ миссийг “гахай” гэж дуудсэн, эмэгтэйчүүд рүү удаа дараа дайрч, үр хөндөлттэй холбоотой асуудлыг дахин дахин хөндөж, судсыг нь атгсан гэж болно. Харин Доналд Трампын хувьд Хиллари Клинтонтой холбоотой 3300 емайл хаягийн асуудлыг хөндөж, цагаачлалын асуудалд хатуу байр сууртай байгаа талаар удаа дараа илэрхийлж байна. Ойрхи Дорнодын асуудал маш хурц байгааг илэрхийлээд агуу Америк улс мөхөж байна хэмээн онцолж байна.
chuhal.mn