Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчилж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилсан. УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын сарын 14-17-нд БНХАУ-д айлчлахдаа зээл авах хүсэлт тавьсан байна. УИХ-ын дарга М.Энхболд тус улсын дарга Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьжээ.
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-аас 20-иос дээш жилийн хугацаатай зээл олгох хүсэлт тавьжээ
2016-10-20 09:29:17