Орон нутгийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгуульд нийслэлийн сонгогчдын ирц тааруу байв. Нийслэлийн 152 хорооноос 73 хоронд ирц хүрсэн бол үлдсэн 79 хороонд нөхөн сонгуулль явуулахаар боллоо. Нөхөн сонгуулийг энэ сарын 23-ны өдөр буюу ирэх ням гаригт явуулахаар боллоо. Нөхөн сонгууль явуулахад саналаа өгсөн хүн өгөхгүй бөгөөд өгч амжаагүй иргэд саналаа өгөх юм байна. Ирц хүрээгүй хороодын талаар мэдээлэлийг хүргэж байна.
Нэмэлт санал хураалт явуулах хороод:
- Сүхбаатар дүүрэгт 1,3,9,10,11-р хороо
- Хан-Уул дүүрэгт 2,3,4,11,15 хороо
- Баянгол дүүрэгт 1,3,4,5,6,7,10,20-р хороо
- Баянзүрх дүүрэгт 2-5,7-12,14,16-22-р хороо
- Чингэлтэй дүүрэгт 4,5,7-19-р хороо
- Сонгинохайрхан дүүрэгт 1-5,7,9,11,13,17-19,21-26,28,29,31-р хороо
- Багануур дүүрэгт 5-р хороо