8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн сонгуулийн онцлог, содон зүйл юу байв

2016-10-20 08:57:00

Өчигдөр /2016.10.19/ өдөр  сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох түүхэн чухал өдөр тохиолоо. Бид өнгөрсөн зургадугаар сарын 29-нд долоо дахь удаагийн парламентын сонгуулиа явуулж, төрийн бодлого тодорхойлж, хууль батлах эрхэм төрийн түшээдээ сонгосон бол энэ удаад бидэнтэй хамгийн ойр ажиллах төлөөлөгчийг сонгох хариуцлагатай өдөр байв. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуультай холбогдуулан онцлох, сонин содон бүхнийг chuhal.mn онцолж байна. 


-Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. 


- 7282 мандатын төлөө  15212 нэр дэвшигч өрсөлдлөө. Улс төрийн нам, эвслээс 14489, бие даан 723 хүн нэр дэвшив. Үүнээс 4530 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. 


- Орон нутгийн сонгуульд 2012 онд 9.2 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ удаа 13.9 тэрбум төгрөг зарцуулж, зарим газар дахин сонгууль явуулахаар болов.  


- Манай улсад сонгуульд санал өгөх насны 2 сая 4048 иргэн байгаа бөгөөд үүний 900 гаруй мянган сонгогч нь нийслэлд аж төрж байна.


- Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан,  Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр, Люмино хамтлагчийн ахлагч Б.Батхишиг нараас эхлээд  сонин, содон нэр дэвшигчид дэвшиж өрсөлдөө. Үүнээс урьдчилсан мэдээгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан нар ялалт байгуулаад байна. 


- Нийслэлийн есөн дүүрэгт  та биднийг төлөөлж Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт 35, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41, Багануур, Налайхад тус бүр 25, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж өндөрлөв. Урьдчилсан мэдээг хүргэхэд 152 хороо байгаагаас 79 хороонд нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.
-Энэ удаагийн сонгуульд МАН, АН, ИЗНН, Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, МАХН, Эх орон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, бие даагчид өрсөлдөв. Үүнээс орон нутгийн сонгуульд МАН илүүрхлээ. 


. –Сонгуулийг зохион байгуулахад 20 орчим мянган албан хаагчид оролцлоо. 


- Хамгийн олон сумтай аймгууд болохТөв аймагт 117, Хөвсгөл аймаг 1100 хүн 500 гаруй мандатын төлөө өрсөлдөв
-Энэ удаагийн сонгуулиар гарын хурууны хээ шалгах автомат төхөөрөмж ажиллахгүй буюу ажиллах боломжгүй болсон, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн тухайд иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгож санал хураалт явууллаа. 


- Сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус, тус мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Miegiin uildluud Man iig iim yalagdald hurgev. Ard tumen buh yumiig chin harj bn.
2016/10/20 182.160.3.136
  • Recent
  • Most Read
  • Most Comment