Энэ удаагийн орон нутгийн сонгуульд олны танил эрхэм буюу төрийн өндөр албан тушаалтанууд хүүхдүүд нэр дэвшсэн. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан болон “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Бажи, Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нарын хүмүүс нэр дэвшсэн билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ болон УИХ-ын дарга М.Энхболдын охин Хулан нар ялалт байгуулсан байна.
Э.Эрдэнэ, Э.Хулан нар урьдчилсан дүнгээр ялалт байгууллаа
2016-10-19 23:00:00