Нийслэлийн сонгуулийн хорооноос 17:00 цагийн байдлаар ирцийн мэдээлэл ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц дунджаар 30.9 хувьтай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 17:00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 266 мянга 320 гаруй сонгогч саналаа өгөөд байгаа аж. Энэ нь 2012 оны орон нутгийн сонгуулийн дүнтэй харьцуулахад бага үзүүлэлт гэлээ. Тиймээс ирц хүрээгүй тойрогт дахин сонгууль явагдах магадлал өндөр байгаа аж.
Багануур дүүрэг 34.5 хувь
Багахангай дүүрэг 52.7 хувь /ирц бүрдсэн/
Налайх дүүрэг 38.3 хувь
Баянгол дүүрэг 32.9 хувь
Баянзүрх дүүрэг 29.1 хувь
Сүхбаатар дүүрэг 34.5 хувь
Хан-Уул дүүрэг у 44.3 хувь
Чингэлтэй дүүрэг 28.6 хувь
Сонгинохайрхан дүүрэг 27.9 хувьтай байна.