Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан УИХ-ын чуулганы үйл ажиллагааг долоо хоногоор завсарлуулсан. Тэгвэл завсарлага маргааш дуусч чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Гэвч одоогоор хэлэлцэх асуудлын хуваарь тодорхойгүй байна. Харин энэ сарын 21-ны өдөр буюу нөгөөдөр болон чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар мэдээлэл хийх аж.
Т.Хулан