8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлжээ

2016-10-19 15:47:53

Эрүүгийн цагдаагийн газрын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран есдүгээр сарын 23 ны өдөр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хоёр этгээдийг барьж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар Монгол улсын иргэн А, Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг их хэмжээгээр Монгол улсын хилээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн нь эцсийн байдлаар тогтоогджээ.

Тус этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Холбогдогч А, Д нар нь ашиг олох зорилгоор дээрхи мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан аж Дээрхи этгээдүүдийг ШШГЕГ-ын харья 461-р хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХАР ТАМХИ
ЗАА ХӨ. ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙГ Ч ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРЭЭР ШИЙДЭХГҮЙ БОЛ Ч ҮНЭХЭЭР БОДИТ АЮУЛ БОЛЧЛОО Л ДОО. САЯХАН НЭГ ДУУЧИН Ч БИЛҮҮ. ӨӨРИЙГӨӨ ОЛНЫ ТАНИЛ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЦЭН НЭГ НӨХӨР ЯЛГҮЙ ГАРСАН
2016/10/20 202.179.25.35