Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн санал хураах ажиллагаа 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. 12.00 цагийн байдлаар 21 аймагт нийт саналын ирц 19.9 хувьтай байна. Харин нийслэлийн дүүргүүдэд сонгуулийн ирц 12.9 хувь, улсын хэмжээнд 16.8 хувьтай байна. Өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан. Зөөврийн хайцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн 94.9 хувь нь саналаа өгчээ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн дүнг 7 хоногийн дотор нийтэд мэдээлнэ. Харин 5 хоногийн дотор нэгтгэн өргөн барина" гэлээ. Тэрбээр мөн сонгуулийн ирц маш муу байна. Сум, дүүргийн сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүст ирц муу байгааг анхааруулж хэлсэн. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод мөн сануулсан. Зарим газар даваа гүвээ хаагдсан нь иргэдийг санал өгөхөд нөлөөлж байгаа. Энэ талаар онцгой байдлынхантай ярилцаж байгаа гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг уриаллаа.
chuhal.mn