Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа тэрээр “Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө иргэний үүргээ биелүүлж сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийт ард иргэддээ уриалж байна” гэлээ. Тус хэсгийн хороонд нийт 2520 хүн санал өгөхөөс 12 цагийн байдлаар сонгогчдийн ирц 10 хувьтай байгаа аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа
2016-10-19 13:42:35