8o
Улаанбаатар хот
mobile menu

Speak out: Энэ сонгуулийн талаар иргэд ямар ойлголттой байна вэ

2016-10-19 14:00:00

Өнөөдөр сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж байна. Уг сонгуулийн талаар иргэд ямар ойлголттой байгааг chuhal.mn сурвалжиллаа. Иргэдийн зарим нь сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн гэж буй бол зарим нь уг сонгуулийн талаар ямар ч ойлголтгүй байгаагаа нуусангүй. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

Иргэн н.Мэндсайхан: Саналаа өгчихсөн

- Саналаа өгчихсөн. Төрийн эрх барьж буй хүмүүсийг сайн, муу ажилладаг гэх мэтээр ярьдаг. Сонгуулиа өгөөгүй байж бид дараа нь тэд нарыг муулж ярьдаг. Тэгэхээр бид өөрсдөө идэвхтэй байж зөв хүнээ сонгох ёстой юм.

     Иргэн Ч.Баттөгс: Хэн ч нэр дэвшсэн ялгаагүй. Цаашид эрүүл биш эмгэг жамаараа л явна биз

-       Саналаа өгөөгүй байна. Ер нь дүгнэж хэлэхэд утгагүй л байна. Өгөхгүй байя гэхээр бидний татварын өч, төчнөөн мөнгө дахиад л урсана. Дахин сонгууль явуулбал их мөнгө зарлагадана шүү. Хэн ч нэр дэвшсэн ялгаагүй дээ. Монгол улсыг хөгжүүлье гэдэг бодол хэн нэгэнд нь яагаад байдаггүй юм бол гэж би гайхдаг. Монголчууд байгалиасаа аминчхан, жалга довны үзэлтэй байсаар байгаад бусад хүний талаар бодож чадахаа байсан байна. Бид өчигдөр ангиараа уулзаж ярилцлаа. Манай ангийханы ярьж буйгаар гайгүй албан тушаалд очсон хүн хэзээ ч улс орны төлөө бус өөрийнхөө эрх ашгийн төлөө явдаг болсон гэх. Хурган дарга найз нар маань таньдаг хүмүүсийнхээ гуйлтыг биелүүлэхийн тулд заавал барьцаатай ажилладаг болжээ. Энэ муухай зүйл хэзээ арилах вэ. Улс орноо хэзээ боддог болох вэ. Гэхдээ манай монголчууд 76 төлөөллөө УИХ-д сонгох эрхтэй байгаа нь сайхан юм. Тэд нарыг шүүмжилж чадаж байгаа нь өөрөө эрх чөлөө юм. Хүмүүсийн боловсролын түвшин доогуур байгаа учраас ятгалгад амархан орж чин санаатай хүнээ олж сонгож чадахгүй байна. Бид зөв хүн сонгомоор байна. Түүхээс харж байхад эдийн засгийг ингэж хүндрүүлбэл зэвсэгт мөргөлдөөн гардаг юм байна. Иргэд тэсэхээ байхаараа тэсэрдэг. Заавал тийм тэсрэлтэд хүрэхгүйгээр зохицуулах боломж улс төрчдөд бий. Хамгийн явуургүй хүмүүс албан тушаалын хойноос хөөцөлдөж байна. Иргэд энэ бүхнийг хараад л сууж байна. Юу хийхээ ч мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр иргэд сонгуульдаа оролцоод хэн нэгнийг сонго. Тэгээд цаашид эрүүл биш эмгэг жамаараа л явна биз.

Иргэн Ж.Мөнхбат: ИТХ-ын гишүүдийг төртэй холбох гүүр гэж харж байгаа

-       Би өглөө 09.00 цагт Сонгино хайрхан дүүргийн нэгдүгээр хороонд саналаа өгсөн. Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүдийг сонгох нь төртэй холбох гүүрээ сонгож байна гэсэн үг. Бид өөрсдөө төрийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй юм чинь заавал төлөөллөө сонгох ёстой. Иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Иргэн Б.Энхбаяр: Саналаа өгөөгүй

-    Одоогоор санаалаа өгөөгүй. Иргэний үүргээ биелүүлж сонгуульдаа оролцох ёстой. Төр засагт өөрийнхөө төлөөллөө сонгох ёстой. Мэдээллийн замбараагүй байдлаас үүдэн иргэд буруу мэдээллийг их авч байна. Тухайлбал, улс төрийн хоёр том хүчин бие, биенийгээ идэж уусан хэмээн дайрцгааж байна. Тийм болохоор эдний аль нь ч гарсан ялгаагүй. Эд нарыг сонгож яах юм гэсэн ойлголт иргэдэд бий. Мэдээллийг их замбараатай, зөв өнцгөөс авмаар байна.

  Иргэн н.Нурбулат: Энэ сонгуулийн талаар ойлголтгүй байгаа  

 

-    Ямартай ч саналаа өгсөн. Би энэ сонгуулийн талаар ер нь ойлголтгүй байгаа. Ер нь сонгуульд ч саналаа өгөөд байдаггүй. Шаардлагагүй гэж үздэг. Энэ сонгуулиар манай дүүрэгт гурван хүн нэр дэвшсэн. Нэгийг нь сонгосон. Мөрийн хөтөлбөртэй нь ч танилцаагүй. Сонирхоогүй. Би улс төрд дургүй.

МУИС-ийн оюутан н.Бямбаа: Харъяалалгүй болохоор сонгуульдаа оролцоогүй

-   Харъяалалгүй болохоор сонгуульдаа оролцоогүй. Төрийн эрх барих хүмүүсийг зөв сонгох нь бид нарын амьдралтай шууд холбоотой

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюутан
МАН оюутнуудад санал өгөх боломж олговол цэвэр тавиулна гэж бодоод санал өгүүлээгүй л юм байна даа
2016/10/19 103.26.194.36