8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай, Завхан, Увс чиглэлийн замын гадаргуу мөстсөн байна

2016-10-19 13:32:00

 

Архангай аймаг Хануйн гүүрнээс Завхан аймаг Нөмрөг сум хүртэл Замын гадаргуу мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгааг Авто тээврийн газраас мэдээллээ. 

Тиймээс Архангай, Завхан, Увс чиглэлд тээвэрлэлт хийж буй жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн хойд чиглэлд цас их орсноос, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдаж болзошгүй байгаа тул онцын шаардлагагүй бол Дархан, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл