8o
Улаанбаатар хот
mobile menu

“Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

2015-10-09 18:07:00

 Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг долоо хоногийн өмнө гэрээс баривчилсан. Тэгвэл түүнтэй хамт тус яаманд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан талаарх мэдээлэлийг бид хүргэсэн. Гэвч тэд Б.Батзаяаг баривчлагдсан өдөр Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австралид сурч байгаа бөгөөд и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаагаад байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр  Х.Баттулга сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Гансүх, Монголын төмөр замын гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжлахаар болсон. Тэднийг Тавантолгой Гашуун сухайт төсөлд нийт 487 сая доллар, 2.1800 км төмөр замын зураг төсөлд 11.8 сая доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөн үйлчилгээнд одоогоор 1.9, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд тухайн үед гарын үсэг зурсан асуудлаар нь сэжигтнээр тооцсон билээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment