8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар бүр бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

2016-10-19 11:10:19

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн 19295.13 тонн хог хаягдлыг 7483 байгууллагын 21893 хүн оролцон цэвэрлэлээ. Цаашид Нийслэлийн хэмжээнд сар бүрийн нэг өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгохоор болжээ. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж, ажил хариуцсан байгууллага, ажилтнуудтай  сард нэг удаа уулзан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэдэг болох юм байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
КОМУНИСТ СУББОТНИК ХИЙХИЙГЭЭ ОДОО ИНГЭЖ ЗАРАЛДАГ БОЛЖИЛ ДЭЭ
2016/10/19 202.9.42.135