8o
Улаанбаатар хот
mobile menu

Захууд амарч байна

2016-10-19 10:28:54

Өнөөдөр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй. Мөн 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон. Хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд амарна. Сонгуулийн тухай хуулийн дагуу дээрх зохицуулалтыг хийжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл