8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр, маргааш архи, согтууруулах ундаа худалдахгүй

2016-10-19 09:28:18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамжын дагуу Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу өнөөдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ болохгүй.

Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй болно.Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл